“Талибан” хөдөлгөөнийхөн Пакистанд халдлага зохион байгуулав
- 2016-01-21
- Дэлхий
- 0

Пакистаны баруун хойт хэсэгт орших Хайбер-Пахтунхва мужийн Чарсадда хот дахь их сургуулийн байранд зэвсэгт этгээдүүд халдсанаас 21 хүн амь насаа алджээ. Сургуулийн байршилд хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон ба “Исламын улс” бүлэглэл халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Халдлага болох үеэр сургуулийн байранд 3000 гаруй оюутан байснаас гадна тэнд зохион байгуулсан яруу найргийн уралдаанд600 зочин ирсэн иржээ. Пакистаны Пешавар хотноо 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд зэвсэгт этгээдүүд цэргийн сургуульд халдаж, 500 гаруй сурагч, багш нарыг нь барцаалсан билээ. Хууль сахиулах байгуулагынхан барилгад дайран орж, алан хядагчдыг устгасан ч халдлагын үеэр нийт 150 хүн амь насаа алдсан юм. Уг хэргийн хариуцллагыг “Техрике Талибан Пакистан” хөдөлгөөнийнхөн хүлээсэн аж. Хайбер-Пахтунхва муж нь Пакистаны хамгийн ядуу мужийн нэг ба“Талибан” хөдөлгөөнийнхөн идэвхтэй үйл ажиллагаа явууулдаг байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)