П.Порошенко Ж.Байден нар Давост уулзжээ

 

        Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден нар Швейцарийн Давос хот-ноо эхэлсэн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр уулзжээ. Тэдний уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бай на. Талууд Донбасст гал зогсоох зорилгоор үйл ажил лагаагаа зохицуулахаар тохиролц жээ. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Минскийн гэрээг орлох өөр хувилбар байхгүй гэдэг ерөнхий дүгнэлтэд хүрлээ. Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэх тал дээр АНУ биднийг бүрэн дэмжиж байгаа” гэж Украины Ерөнхийлөгч мэдэгдсэнийг түүний хэвлэлийн алба цохон тэмдэглэжээ. “Гал зогсоох, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Тусгай хяналт шалгалтын газрын төлөөлөгчдийг хүнд зэвсэг хадгалж буй цэгүүдэд болон хи лээр саадгүй нэврэх бо-ломж олгох ёстой үйл ажил лагаагаа зохицуулахаар тохи ролцсон. Мөн Украины олзлогдсон хүмүүсийг суллах ажлыг идэвхжүүлэх талаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдэгдсэн байна.Үүнээс гадна, талууд улс төрийн үйл явцыг идэвхжүүлэх алхмуудаа, тухайлбал, Киевийн хяналтаас гарсан Донбассын нутаг дэвсгэрт сонгууль явуулах алхмаа зохицуулахаар тохиролцжээ. Уулзалтын явцад мөн Украинд шинэчлэл хийхэд үзүүлж буй АНУ-ын дэмжлэг болон хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагааг хэлэлцсэн байна. Талууд мөн аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын шинэчлэл, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-08-01

    wh0cd535672 cytotec offers

  • (46.161.9.20)

    2017-06-19

    wh0cd1243701 azithromycin 500 dosage online pharmacy

  • JvLkkOlyZjLOsIHmv (46.161.9.31)

    2016-11-25

    nlger6 ikvvdtnfmeru, [url=http://kmhimevlsmie.com/]kmhimevlsmie[/url], [link=http://komxsgjzzzts.com/]komxsgjzzzts[/link], http://gnazckqyylpo.com/