Кишиневт жагсаал үргэлжилж байна

 

        Молдавын нийслэл Кишиневт эхэлсэн жагсаал хүрээгээ тэлж, эмх замбараагүй байдал газар авчээ. Улмаар тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Георгий Брега хүний амь эрсдэж, төрийн барилга байгууламжийг сүйтгэхээс зайлсхийхийн тулд хүчирхийллээс аль болох татгалзахыг жагсагчид болон хууль сахиулагчдад уриалсан байна. “Итар-Тасс” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн лхагва гаригт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 15 хүн гэмтжээ. Тэдний ес нь цагдаа, зургаа нь энгийн иргэн байв. Эсэргүүцлийн ажиллагаанд сөрөг хүчний “Социалист нам”, “Манай нам” болон“ Иргэний платформ” намыг дэмжигч хэдэн мянган хүн оролцсон байна. Тэд Ардчилсан намын гишүүн Павел Филип тэргүүтэй Засгийн газрыг ямар ч хэлэлцүүлэг явуулалгүйгээр батлахаас аргагүйд хүрсэн парламентын байрыг бүсэлсэн байна. Засгийн газрыг эмхлэн байгуулахыг яарч буй талаараа Молдавын Ардчилсан намынхны дийлэнх нь улс орныг улс төрийн хямралаас гаргах шаардлагатай байгаатай холбон тайлбарласан байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)