Ж.Сорос: Европын холбоо ангалын ирмэгт тулсан

 

        Францын “Либерасьон” сонинд гарсан тэрбумтан Ж.Соросын ярилцлагыг товчлон хүргэе.

 

-“Тайм” сэтгүүлийн хавтсанд гарсан А.Меркелийн зургийн дор“чөлөөт ертөнцийн канцлер” гэсэн тайлбартай байсан. Та үүнийг зөвшөөрдөг үү?

 

-Канцлерыг эдийн засгийн хатуу хэмнэлтийн бодлого явуулсных нь төлөө шүүмжилж байсныг та нар мэднэ. Гэсэн хэдий ч В.Путин Украинд халдан довтолсны дараа тэрбээр Европын холбоо болон “чөлөөт ертөнц”-ийн албан бус манлайлагч болсон. Үүнээс өмнө тэрбээр авьяаслаг улстөрчийн хувьд олон нийтийн санаа бодлыг мэдэрч, эрэлт хүсэлтийг нь биелүүлдэг байв. А.Меркель Оросын хал дан түрэмгийлэлд хатуу хариу өгснийхөө дараа манлайлагчийн байр суурь тай болж, олны дунд зонхилох байр суурийг сөрөхөөс айхгүй болсон юм. Цагаачдын хямрал Европын холбоо, нээлттэй хил, чөлөөт зах зээлийн зарчим бүхий Шенгений бүсийг нурааж болзошгүйг мэдэрснээр холч хараатай болохоо харууллаа. Канцлер ард иргэдийн хандлагыг өөрч лөхийн тулд зоримог са наачилга дэвшүүлсэн. Гэвч төлөвлөгөөгөө сайтар боловсруулаагүй байв. Хямрлыг шийдвэрлэх яагаа ч үгүй байхад Европ төдийгүй нам доторх манлайлах байр суурь нь ганхлаа.

 

-Маш болгоомжтой, аядуу улстөрчийн хувьд А.Меркель олны итгэлийг хүлээсэн. Гэвч цагаачдын хямрал эхэлснээс хойш тэрбээр их огцом алхам хийж, эрсдэл гаргалаа. Удирдах арга барилаа өөрчилсөн нь ард түмнийг цочроосон?

 

-Тийм. Гэхдээ ийм өөрч-лөлтөд би их баярласан. Сэтгэл гонсгор байх шалтаг эргэн тойронд зөндөө бий. Канцлерын сануулж байсанчлан Европын холбооны ирээдүй ангалын ирмэгт туллаа. Грекийн хямралын үр дүнд Европын холбооны эрх баригчид хэд хэдэн хямралыг нэг дор туулах ур чадвартай болсон. Өөрөөр хэлбэл, тухайн бэрхшээлийг шийдвэрлэх ажлыг байнга хойшлуулж, асуудал аяндаа алга болно хэмээн найдаж сууна гэсэн үг. Үүнээс өөрөөр зүйрлэж хэлье гэвэл уулын оройгоос тэртээ тэргүй өн-хөрч буй чулууг өөд нь түл-хэж буйтай адил юм. Одоо Европын холбоо нэгэн зэрэг 5-6 хямралтай нүүр тулгараад байна.

 

-Та Грек, Орос, Украины нөхцөл байдал, Британий санал асуулгын дүнгийн талаар ярьж байна уу?

 

-Тийм. Та цагаачлалын хям ралын үндсэн шалтгаан болох Сири дэх зөрчилдөөн болон Парис дахь алан хядах ажиллагаа Европын иргэдийн санаа бодолд хэрхэн нөлөөлс нийг дурдсангүй. Цагаачлалын хямрал Ев ропын холбоог нурааж болзошгүйг А.Меркель ойлгож байсан. Уг таамаглал бодит байдал болсон. Европын холбоо тул гарсан асууд луудаа нэн даруй шийд вэрлэх шаардлагатай. Гэхдээ нөхцөл байдал эргэлт буцалтгүй өөрчлөгдсөн гэж үзэж болохгүй. Германчууд үүнд саад болох боломжтой. Миний бодлоор А.Меркелийн Засгийн газар ямар нэг онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр манлайлах байр суурьтай болж чадсан. Ийм байр суурьтай болсон эрх мэдэлтнүүд гол төлөв амин хувийнхаа болон өөрсдийнх нь хамгаалалтад буй хүмүү-сийн эрх ашгийг боддог. Гер манчууд одоо Европын хам гийн хүчирхэг гүрний хувьд өөрсдөд нь ногдсон ха-риуцлагыг үүрэхэд бэлэн үү гэдэг асуултад хариулах хэрэгтэй.

 

-Та Грекийн хувьд ямар бодлого баримтлах нь зүйтэй гэж боддог вэ?

 

-Грекийн хямралын хувьд анхнаасаа буруу арга барил хэрэглэсэн. Анх 2009 оны сүүлээр хямрал эхлэхэд Герман тэргүүтэй Европын холбоо тус улсад тусламж үзүүлж, зээл олгохдоо дэндүү өндөр хүү тулгасан юм. Үүнээс болж Грекийн зээлийн хямрал хя-нал таас гарлаа. Харин дараагийн хэлэлцээрийн үеэр ал даагаа давтсан. Европын холбоо Ерөнхий сайд А.Цип рас, Сангийн сайд Я.Варуфакисыг шийтгэхийг зорихын хажуугаар Грекийг дам пууруулахгүй гэсэн зо рилт тавь сан. Үүний тулд Грекийн хям ралыг улам гүнзгийрүүлэх ха туу нөхцлүүдийг тулгасан юм.

 

-Грек улс хувийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломжтой юу?

 

-Еврогийн бүсэд байгаа нөхцөлд боломжгүй. Ханш өндөртэй Европын нэгдсэн валютыг хэрэглэж буй то-хиолдолд тус улс бусадтай өр сөлдөж, хөгжих боломжгүй.

 

-Энэ бүх хямралын дундуур Европын холбооны нөлөө бүхий гишүүн Их Британи тус байгууллагаас гарахаар төлөвлөж буйг та юу гэж боддог вэ?

 

-Үүнд их санаа зовдог. Би Их Британи улс эдийн засаг, улс төрийн шалтгаанаар Европын холбооны гишүүнээр үлдэх ёстой гэдэгт ит гэдэг. Европын холбоо Англигүйгээр хүч нь суларна.

 

-Санал асуулгын дүнгээс үзэхэд Британийн иргэд Европын холбооноос гарахын төлөө байна?

 

-Их Британийг Европын холбооноос гаргах кампанит ажил хүмүүсийг төөрөгдүүлж байна. Одоо тус улс Европтоо их ашигтай байр суурь эзэлдэг. Их Британи еврогийн бүсэд ороогүйн хувьд нэмэлт ачаа үүрэлгүйгээр нэгдсэн зах зээлд чөлөөтэй ажиллах боломж эдэлж, экспортынхоо тэн хагасыг гишүүн орнуудад борлуулж байна.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.115.87)

    2016-01-25

    Энэ зөнөг хуцаж байна шүү. Украйнд оросууд халдаж гэнэ. Харин Украйнд амьдарч байсан оросууд, орос хэлтэн ард түмнийг АНУ-ын олон жилийн хуйвалдаан, өдөөн хатгалаг, хорт явуулгын нөлөөгөөр бандерууд алан хядаж эхэлснээс энэ хямрал үүдэлтэй. Угаасаа украйн бол орос. "У крайны" буюу "хязгаар нутгийн орос" гэсэн үгээс энэ нэр гаралтай. Ангосаксончууд дэлхийг жанжлах бодлогоо хэрэгжүүлэхэд орос хаалт болж байгаа учир ямагт тэднийг дайсагнасаар ирсэн. Үнэн үнэнээрээ байх ёстой.