Германаас Туркэд олгох санхүүгийн тусламжаа нэмэгдүүлнэ

 

 

Германы Засгийн газар Туркийн эрх баригчдад ца- гаачдын хямралыг зохицуу- лахад нь зориулж 2016 онд олгохоор төлөвлөсөн санхүүжилтээ 36 сая байсныг 50 сая евро болгон өсгөхөөр төлөвлөжээ. Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер тус улсын “Bild am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө энэ шийдвэрийнхээ тухай мэдэгдсэн аж. Сайдын өгүүлснээр энэ хөрөнгийг Туркийн хилийн бүсэд сургууль барих, мэргэжлийн боловсрол олгох, нийгмийн үйлчилгээг сайжруулахад нэн тэргүүнд зарцуулах гэнэ. Германы удирдагчид Турк улс энэ хямралыг даван туулахад онцгой үүрэгтэйг өмнө нь мэдэгдэж байсан юм. Туркийн эрх баригчид Европын холбооноос энэ зорилгоор олгохоор бол- сон гурван тэрбум евро хүрэлцэхгүй гэдгийг мэдэгдэж байсан билээ. “Турк улс Сирийн дүрвэгч нийт 2.5 сая хүн хүлээн авсан. Бид эдгээр хүмүүст ирээдүйн боломжийг нь нээж өгөх ёстой ба энэ талаар зохих хувь нэмрээ оруулж байна” хэмээн Германы сайд өгүүлжээ. Европын холбооны ги- шүүн орнууд өнгөрсөн оны эхний есөн сарын хугацаанд нийт 1.2 сая цагаач хүлээн авсан юм. Европын комисс цагаачлалтай холбоотой энэ удаагийн хямралыг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиосон хамгийн томоохон нь гэж тооцсон байна. Евро- пын холбооны гишүүн зарим орны төлөөлөгчид Туркийн эрх баригчид Европыг зо- рих цагаачдын урсгалыг хязгаарлана хэмээн өгсөн амлалтаа биелүүлээгүйгээс тэднийтоодорвитойбуугаагүй гэж үздэг байна. Харин сүүлийн үед цаг агаарын нөхцөл байдал тэнгист гарах тэдний тоог хязгаарласан гэж тайлбарлажээ. Тухайлбал, Италийн төлөөлөгчид Туркэд гурван тэрбум евро олгох шийдвэрт хориг тавина гэдгээ мэдэгджээ. Дашрамд өгүүлэхэд ОХУ-ын Засгийн газрын сайд асан А.Чубайс Давост хуралдсан Эдийн зас- гийн чуулганы үеэр “Дэлхийн дулаарлын улмаас 2025 он гэхэд Европт 100 сая орчим цагаач хүрэлцэн ирнэ. Иймд энэхүү эрсдлээс зайлхийх шийдлүүдийг олох хэрэгтэй” гэсэн байна. 

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)