“Хайрын Хурим” салонынхон цэцэрлэгийн хүүхдүүдэд хувцас оёж өгнө
- 2016-01-25
- Үнэн
- 0

Засгийн газар болон Аж үйлдвэрийн яамнаас энэ оныг Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Хайрын Хурим” салон орчин үеийн шинэ төрхтэй монгол торгон дээл бүхий үндэсний хувцсыг урлаж байгаа билээ. Уг салон нь 100 хувь цэвэр торгоор урладаг “Монгол хатад” загвараа Сар шинийн баярт зориулж, цөөхөн тоогоор гаргаж байгаа аж. Мөн зөвхөн тухайн салоны захиалгаар үйлдвэрлэдэг хатадтай торгоор урласан монгол үндэсний дээл, цамцны бэлэн загвараас худалдан авах, хүссэн загвараа захиалгаар хийлгэж болох юм байна. Уг хатадтай торго нь гаднын улсаас орж ирдэг тэр дундаа хятад торгыг бодвол чанартай, эдэлгээ сайн, урлагийн бүтээлийг дэмжиж, сурталчилсан мөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм. Үүнээс гадна “Хайрын Хурим” салоны хамт олон зарагдсан дээл хувцасныхаа үнийн тодорхой хувьд материал авч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бамбар” цэцэрлэгийн хүүхдүүдэд хувцас оёж өгөх юм байна.
Уг цэцэрлэгт хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг аж. “Бамбар” цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдийн асран хамгаалагч, гэр бүлийнхэн нь ихэнхдээ өндөр настан, групп тогтоолгосон хүмүүс болон амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой өрх байдаг юм байна. Тиймээс өвлийн улиралд зарим хүүхдийг 24 цагаар харж ханддаг аж.
Дашрамд дуулгахад, тус салонтой холбоо барих утас: 9914-4151, 7016-1778
"Монгол Хатад" загваруудаас












Сэтгэгдэл (0)