Францад онц байдлын дэглэмийг гурван сараар сунгана

 

        Францад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан халдлагын дараа тогтоосон онц байдлын дэглэмийг дахин гурван сараар сунгахаар төлөвлөжээ. Уг халдлагын үеэр нийт 130 хүн амь насаа алдаж хэдэн зуун хүн шархадсан юм. Онц байдлын дэглэм ирэх хоёрдугаар сарын 26-ны өдөр дуусна. Ерөнхийлөгч Ф.Олланд улс төрийн томоохон намуудын удирдлагуудтай зөвлөлдсөний дараа ийм шийдэлд хүрснийг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Ф.Олланд Үндсэн хуулийн шинэчлэл хийж, тус улсын аюулгүй байдлыг хангах талаарх шинэ хуулийн төслөө парламентад танилцуулахынхаа өмнө дээрх уулзалтыг зохион байгуулжээ. Хуулийн төслийг энэ долоо хоногт парламентын гишүүдэд танилцуулахаар төлөвлөсөн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)