В.Жириновский: Монголын өрийг бартераар төлүүлэх байсан юм

 

        Оросын Дум Монгол Улсын тус улсад төлөх ёстой байсан өрийн 97 хувийг чөлөөлөх тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталжээ. Улмаар Монгол Улсыг 174.2 сая ам.долларын өрнөөс чөлөөлж, 3.8 сая ам.долларын өрийг л үлдээж байгаа юм. Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх хуралд оролцсон 385 Думын гишүүний 47 нь эсрэг санал өгчээ. Энэхүү хуралдааны шийдвэрийн талаар Оросын либерал ардчилсан намын /ЛДПР/ дарга Владимир Жириновский мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Монголчуудын бартераар өрөө төлнө гэсэн саналыг Дум хүлээн авах хэрэгтэй байсан юм. Тэд хониороо ч болтугай өрөө төлөх л байсан. Монгол Улс 30 сая хоньтой шүү дээ. Нэг ч валютгүй улсаас валютаар өрөө төл гээд байгаа Сангийн яам, Думын дэд даргын шийдвэрийг ойлгохгүй байна. Хэрвээ бид Монголоос валют авлаа гэж бодоход тэр мөнгөөр гаднаас мах нийлүүлэх л байх.Үүний оронд Монголоос хонь авсан нь дээр байсан юм” гэжээ. Түүний мэдэгдлийн хариуд ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак “Монголоос хонины мах нийлүүлэх нь эрсдэлтэй. Эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Бид сүүлийн таван жил Монгол руу малын вакцин илгээж байна” хэмээснийг Оросын “Версия” сайтад онцолжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.179.11.74)

    2016-01-28

    Gehdee oros bgaagui bol mongol gej bhgui bur moson ustah bsan shuu

  • Zochin (103.229.123.111)

    2016-01-27

    Maliin uvchin ene ter zarimdaa heregtei ch um shig oros ah nartaa bayarlalaa jirnovskii. Amaa tataa

  • Иргэн (180.235.179.213)

    2016-01-26

    Өрийг нь төльеээ.Монголын ухаалаг сайдуудыг нутагтаа аваачиж алсны хохирол нэхэмжильеээ.Солонгосчууд япон цэрэгт эмлүүлсэн эмэгтэйчүүдийн хохирол нэхэмжилж байхад бид яагаад сайд нарынхаа хохирлыг барагдуулах талаар дуугүй байх гэж?Өндөр төлбөр нэхэнэ шүү.ЗГ чимээгүй байж болохгүй.