Х.Роуханийн айлчлал Италиас эхэллээ
- 2016-01-26
- Дэлхий
- 0

Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханийн Европт хийх айлчлал Италиас эхэллээ. Энэ нь Тегеран болон дэлхийн зургаан гүрний хооронд бай гуулсан цөмийн гэрээ болоод Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө нэгдүгээр сарын 16-нд хэрэгжиж эхэлс нээс хойш, мөн цө-мийн хөтөлбөртэй нь хол-боотойгоор авсан хориг арга хэмжээг цуцалснаас хойш Ираны Ерөн хийлөгчийн гадаадад хийж буй анхны айлчлал юм. Ираны Ерөнхийлөгч Италид өчигдөр хүрэлцэн ирсэн ба Ром хотод тус улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллатай болон Ерөнхий сайд Маттео Ренцитэй хэлэлцээ хийх юм. Х.Роухани Италид хийх айлчлал өнөөдөр өндөрлөх бөгөөд Ромоос Парисыг зорих аж. Хасан Роухани Итали, Францад өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-17-нд айлчлах ёстой байсан боловч цуврал халдлага гарсны улмаас ийнхүү хойшлуулжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)