В.Путиний анхны эхнэр нөхөрт гарчээ

 

        ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний анхны эхнэр Людмила 58 насандаа дахин нөхөрт гарсан талаар хойд хөршийн хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрбээр анхны нөхөр Владимир Путинээс 2013 онд албан ёсоор салсан ч овгоо солиулаагүй байжээ. “Собеседник” сэтгүүлд бичсэнээр Людмила өнгөрсөн оны хоёрдугаар сард овгоо Очеретная болгон өөрчилжээ. Түүнчлэн эх сурвалжид мэдээлснээр Людмила Санкт-Петербург дахь байрныхаа эзэмшигчийн овгийг Очеретная болгон өөрчилсөн байна. Түүний шинэ нөхөр Артур Очеретный 37 настай ба Оросын Харилцаа холбооны хөгжлийн төвд ажилладаг аж. Энэ төвийг Людмила Александровна тэргүүлдэг юм байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)