Малайзын Ерөнхий сайдын авлигын хэргийг хаажээ
- 2016-01-27
- Дэлхий
- 0

Малайзын ерөнхий проку-рор Мохаммед Апанди тус улсын Ерөнхий сайд Нажиб Разакийн дансаар600 сая ам.долларын гүйлгээ хий сэн тухай хэргийг хааснаа өнгөрсөн мягмар га ригт мэдэгджээ. Прокурор Н.Разакийг хууль зөрчөөгүй гэдэг үндэслэлээр хэргийн мөрдөх ажиллагааг хааснаа тайлбарлаж, Авлигын эсрэг хороог мөрдөн байцаах ажил лагаагаа зогсоохыг үүрэг бол госон аж. Прокурор “Н.Разакийн хувийн дансанд орсон 681 сая ам.доллар нь Саудын хааны гэр бүлээс өгсөн хувийн хандив” хэмээн тайлбарлажээ. Мөн“Энэхүү хандив нь авлигын зорилгоор өгсөн хахууль гэх нотолгоо олдоогүй нь надад хангалттай” хэмээн энэ тухай албан ёсны мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Мөн уг мөнгөний нэг хэсэг болох620 саяыг хэрэглээгүй тул2013 онд Саудын хааны гэр бүлд буцааж өгснийг мэдэгдэлд дурдсан аж. Гэсэн хэдий ч мөнгийг анх ямар зорилгоор авсан, Саудын талд хэзээ шилжүүлсэн, үлдсэн61 сая ам.доллар хаачсан тухай мэдээлсэнгүй. Малайзын өмнөх ерөнхий про курор өнгөрсөн онд ал-бан тушаалаасаа гэнэт ог-цорс ны дараа Мохаммед Апандиг Ерөнхий сайд уг ал бан тушаалд томилжээ. Засгийн газрын мэдлийн “1MDB” сангаас700 орчим сая ам.доллар Н.Разакийн хувийн дансанд шилжүүлсэн тухай дуулиан өнгөрсөн онд дэгдсэний дараа эрх баригчид мэдээлэл алдагдсан эх сурвалжийг нь олохын тулд нэлээд хатуу арга хэмжээ авсан аж. Тухайлбал, цагдаа нар Авлигын эсрэг хороонд нэгжлэг хийж, уг мэдээллийг тавьсан мэдээллийн агентлагийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөр-лийг түдгэлзүүлэн, энэ хэргийг мөрдөхийг шаардсан Ерөнхий сайдын орлогчийг албан тушаалаас нь зайлуулсан юм. Мөн“1MDB” сангийн үйл ажиллагааг мөрдөх ажлыг тэргүүлж байсан Мораис гэг-чийн шарилыг цемент цутгасан торхонд хийгээд намагт хаясныг илрүүлсэн юм. Н.Разакийн тойрон хүрээлэгчид хүн амины хэрэгт холбогдож буй нь анх удаа биш болохыг Японы “Дипломат” сайтад өгүүлж, Ш.Алтантуягийн амь насыг хөнөөсөн хэргийг дурджээ. Тухайн үед Н.Разак Малайзын Батлан хамгаалахын сайдын алба хашиж, Францаас шумбагч хөлөг худалдан авах ажлыг хариуцаж байсан аж. Малайзын Засгийн газрын мэдлийн“1MDB” хөрөнгө оруулалтын санг Нажиб Разак даргалдаг ба өнгөрсөн онд энэ сантай холбоотой дуулиан дэгдсэний дараа тус улсын сөрөг хүчний төлөөлөгчид сан-гийн их хэмжээний өр болон оффшор бүсэд хөрөнгөө шил жүүлсэн үндэслэлийг шал гуу лахыг шаардсан аж. Үү ний дараа Малайзад өнгөр-сөн наймдугаар сард олныг хамарсан эсэргүүцлийн жаг-саал, цуглаан болж, Нажиб Разакийг огцруулж, оронд нь эрх баригч намын ахмад гишүүн тус улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Махамир Мохамадыг томило-хыг шаардсан юм. Н.Разак 2013 оны сонгуульд ялахын тулд энэ их мөнгийг ашигласан гэж сөрөг хүчнийхэн үздэг. Мөн АНУ-ын“Уол стрийт жорнал”-д өгүүлснээр Засгийн газрын хөрөнгө оруулалтын сан, бусад хөтөлбөрийн нийт140 гаруй сая ам.долларын хөрөнгийг эрх баригч намынхан нэр хүндээ өсгөх зорилгоор буяны үйлс, сурталчилгааны ажилд зарцуулсан аж. Малайзын “1MDB” санг 2008 онд Ерөнхий сайдын сонгосон тусгай төс-лүүдийг хэрэгжүүлэх зорил-гоор байгуулсан түүхтэй. Тус хөрөнгө оруулалтын сангийн 11 тэрбум ам.доллар давсан их өрийг бууруулахын тулд өнгөрсөн оны тавдугаар са-раас зарим хөрөнгийг нь худалдах ажил эхлүүлсэн бай-на. Тухайлбал, тус сангийн мэдлийн цахилгаан станцыг Хятадын цөмийн эрчим хүч-ний компанид2.3 тэрбум ам.доллараар худалдсан аж. Мөн дуулиантай холбоотойгоор Сингапур, Швейцарийн эрх баригчид Малайзын“1MDB” сантай холбоотой гүйлгээг хааж, АНУ-ын Холбооны мөр-дөх товчоо үйл ажиллагааг нь шалгаж эхэлжээ.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (2)
(166.137.242.98)
Манайд туршлага болох санаа байна
(166.137.242.98)
Манайд туршлага болох санаа байна