Шенгений гэрээг түр цуцалж болзошгүй

 

        Европт Ойрхи Дорнод, хойт Африкийн бүс нутгаас ирэх цагаачдын урсгалыг цаашид хязгаарлаж чадах-гүй бол Шенгений гэрээг түр хугацаагаар цуцалж болзошгүйг Европын холбооны эрх мэдэлтнүүд мэдэгджээ. Европын холбооны гишүүн орнуудын дүрвэгчдийн асуудал хариуцсан сайд нар Голландын Амстердам хотноо хуралдаж, хилийн нээлттэй бүсийг хэр хугацаагаар цуц лахыг шийдэх аж. Мөн түшмэдийн нэг хэсэг нь Европт ирж буй дүр вэгчдийн гол дамжин өнгөрөх улс болох Грекийг Шенгений бүсээс түр хасахыг санал болгосон байна. Европын холбооны гишүүн зарим орны төлөөлөгчид гаднаас хүлээн авах дүрвэгчдийн тоонд хязгаарлалт тогтоохыг санал бол госон ч Германы канцлер эсэргүүцсэн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)