Зика вирус АНУ-д илэрчээ
- 2016-01-28
- Дэлхий
- 0

АНУ-ын Виржиния мужид оршин суугч гадаадад аялаад ирэхдээ Зика вирусийн халдвар авсан нь илэрчээ. Тэрбээр өмнө нь Зика вирус тархсан Латин Америкийн оронд очсоноо мэдүүлсэн аж. Зика вирусийг тараагч нь шумуул тул сэрүүний улиралд өвчин ойр орчных нь хүмүүст халдварлах аюулгүй аж. Өмнө нь АНУ-ын хэд хэдэн мужид энэ өвчний халдвар илэрсэн. Насанд хүрсэн хүн энэ өвчний халдвар авсны дараа биеийн халуун нэмэгдэх, дотор муухайрах зэрэг хүндрэл гарсан ч удахгүй зүгээр болдог. Харин жирэмсэн эх халдвар авсан тохиолдолд ургийн хөгжилд нөлөөлж, хүүхдийн тархи, гавлын ясны өсөлт зогссоноос оюун ухааны хомсдолтой болох эрсдэлтэй юм. Зика хэмээх өвчин сармагчнаас гаралтай ч шумуулд хатгуулснаар халдвар авах эрсдэлтэй. Энэ өвчний вирус өнгөрсөн онд Бразилд нэлээд тархаж, удалгүй Хойт Америк, Ази, Африкийн орнуудад илэрсэн байна. Энэ өвчнийг эдгээх эм, вакцин байдаггүй аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)