Шарлотта Диана сурталчилгаанд тогложээ

 

        Английн “Seraphine” хүүхдийн хувцасны брэнд бяцхан гүнж Шарлоттад зориулан“Диана” цуглуулгаа гаргасан байна. Цуглуулгынхаа талаар тус брэндийн захирал Сесиль Рено “Английн ард түмэн хатагтай Диана Спенсерийг одоо ч хүндэтгэн хайрлаж буйн илэрхийлэл болгон энэхүү цуглуулгаа гаргалаа. Цуглуулгын дээжээс гүнж Шарлотта Дианад илгээсэн нь ахайтан Кейтэд таалагдаж, бяцхан гүнжид тэдгээр хувцсыг өмсүүлэн гэрэл зургийг нь авсан байсан” хэмээн Английн “Tatler” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн “Диана” цуглуулгын борлуулалтын орлогын20 хувийг хүүхдийн төлөө буяны байгуулагад хандивлахаар болсон байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)