Цагаачдын үнэт эдлэлийг хурааж авна

 

        Данийн хууль тогтоох байгууллагынханд дүрвэгсдийн үнэт эдлэлийг хураан авч, тэднийг хүлээн авах зардлыг нөхөн авах боломжийг зөвшөөрсөн хуулийн төслийг тус улсын парламент баталжээ. Хуульд зааснаар дүрвэгчид хилээр нэвтрэхдээ 10 мянган кроноос(1340 евро) үнэтэй эд зүйлсээ сайн дураараа хураалгах үүрэг хүлээнэ. Харин гэрлэлтийн бөгж, шагнал болон гэр бүлийн хөрөг зураг үүнд хамаарахгүй гэнэ. Бугуйн цаг, гар утас, компьютер зэрэг эд зүйлийг нь тусгай төвд байрлуулах зардлыг нөхөх зорилгоор хураан авах юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад хүний эрхийн төлөө тэмцэгчид, сэтгүүлчид уг баримт бичгийн агуулгыг эрс шүүмжилсэн ч хууль тогтоогчид олонхийн саналаар баталжээ. Шинэ хуулийн хүрээнд дүрвэгчдийг гэр бүлийнхнээ авчрахын тулд хүлээх хугацааг сунгах, байнга амьдрах эрх олгох журмыг чангатгах, дүрвэгчдэд олгох тэтгэмжийг бууруулах зэрэг өөрчлөлт холбогдох журамд оруулсан байна. Германы Бавари мужид үүнтэй төстэй журам мөрдөж, үнийн дүн нь750 еврогоос давсан дүрвэгчдийн эд хэрэглэлийг хураан авах боломжтой болсон билээ. Харин Баден-Вюртемберг мужид үнийн дүнгийн хэмжээ350 евро аж. Мөн Швейцарийн эрх баригчид ч гэсэн дүрвэгчдийг байр, хоолныхоо зардлыг өөрсдөө төлөхийг шаардах болсон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)