Оросууд сансрын робот бүтээж байна
- 2016-01-29
- Дэлхий
- 0

Оросын эрдэмтэд задгай сансарт ажиллах чадвартай тусгай робот бүтээж буй бөгөөд2025 онд хөөргөхөөр зэхэж байна. Энэхүү шинжлэх ухааны төсөлд хоёр тэрбум рубль зарцуулах юм. Сансрын нисэгчдийг орлох эдгээр робот хүн шиг хөдлөх чадвартай байх ба сайн чанарын материалаар их биеийг нь хийх ажээ. Ойролцоогоор 200 орчим килограмм жинтэй байх энэ нь роботыг ажил үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй байхаар зохион бүтээх гэнэ. Тухайлбал, жингээсээ үл хамааран хөдөлгөөн хийх боломжтой байх аж. Мөн уг роботыг андройд систем ашиглан удирдахаар төлөвлөж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)