Япон улсад соронзон замтай галт тэрэгний буудал байгуулж эхлэв
- 2016-01-29
- Дэлхий
- 0

Японд соронзон галт тэрэг (maglev) зорчих зориулалттай нийт 280 км шугам байгуулах ажлыг нийслэл Токио хотноо эхлүүлжээ. Анхны станцын ажлыг Токио дахь Синагава тээврийн зангилаанд газрын гадаргаас 40 метрийн гүнд, нэлээд хүнд нөхцөлд эхлүүлсэн байна. Энэ буудлын тавцангийн урт 450 метр урт бол Нагоя дахь станцын барилгын ажлыг эхлүүлээгүй аж. Өнгөрсөн онд Яманаси мужид төмөр замын шинэ шугамын хамгийн хүнд хэсэг болох 25 км урт хонгилын ажлыг эхлүүлжээ. Газрын тог тоц, соронзон замтай галт тэрэгний замын хазайлт маш бага байх шаардагатай зэрэг онц логоос хамааран барилгын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөсөн аж. Тухайлбал, хонгилын нэг хэсэг нь Японы Альп хэмээн нэрлэдэг тус нутагт газрын гадаргаас 1.4 км гүнд өнгөрөх гэнэ. Энэ төрлийн галт тэрэгний шугам байгуулах ажлыг өнгөрсөн зууны 70-аад онд эхэлсэн ч цувааг цахилгаан соронзон орны тусламжтайгаар агаарт өр гөж, сум мэт хурдлуулдаг тус технологийг ашиглах боломж бүрдээгүй аж. Японы эрх баригчид 2011 онд Токио, Нагоя хотын хооронд 286 км урт арилжааны зориулалттай анхны шугам байгуулах зөв шөө рөл олгожээ. Газар зүйн онцлогоос хамаарч төслийн нийт өртөг 5.5 их наяд иен буюу нэг км нь 100 гаруй сая ам.доллар болох юм. Харин 2045 он гэхэд тус шугамыг Японы хоёр дахь том хот болох Осакатай холбоно. Одоо Японы соронзон галт тэрэгний туршилтыг Яманаси мужид хийж, өнгөрсөн зун 603 км хүртэл хурдлуулсан байна. То кио-Нагоя хотын хооронд соронзон галт тэрэг дунджаар500 км/цаг хурдалж, 286 км зайг 40 минутад туулах юм. Харин одоо ашиглаж буй“шинкансэн” суман галт энэ зайг нэг цаг 18 минутад туулдаг.
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)