Герман улс 210 тонн алтаа буцаан татжээ

 

        Германы холбооны төв банк 2015 онд хилийн чинадад хадгалсан алтныхаа нөөцийг эх орондоо татах ажлаа үргэлжлүүлжээ. Тухайлбал, 2015 онд Майн дахь Франкфурт дахь банкинд нийт 210 тонн алтаа буцаан авчирсан аж. Үүнээс Парист 110, Нью-Йоркт 100 тонныг хадгалуулж байсныг “Дойче Велле” агентлагаас мэдээлжээ. Герман улс нийт 3380 тонн алтны нөөцөөрөө АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаар байрт ордог. Холбооны банкны удирдлага 2013 онд гадаадад хадгалуулсан 700 тонн алтаа 2020 он гэхэд буцааж татахаар болсноо зарласан билээ. Энэ төлөвлөгөө хэ рэгж сэнээр тус улсын алтны нөөцийн тэн хагас нь эх орон доо хадгалагдах юм. Германаас гадна Европын зарим орон АНУ-ын Холбоо-ны нөөцийн банкинд хадгалуулсан алтаа татаж эхэлснээр тус банкны алт, үнэт металлын нөөц нэлээд дундарсныг өнгөрсөн есдүгээр сард барууны хэвлэлүүдэд мэдээлсэн аж. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Холбооны нөөцийн банкаас дөрвөн сая унци буюу 124 тонн алт гадагш гарсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)