“Фэйсбүүк”-ийн ашиг 25 хувиар нэмэгджээ

 

        “Фэйсбүүк” компанийн цэвэр ашиг 2015 онд 25 хувиар нэмэгдэж, 3.68 тэрбум ам.долларт хүрчээ. Харин борлуулалтыг өмнөх онтой харьцуулахад 44 хувиар өсч, 17.93 тэрбум ам.доллар болсон байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 5.84 тэрбум ам.долларын орлого олсны дийлэнх буюу 5.6 тэрбумыг зар сурталчилгаанаас олсон аж. Компаниийн өгсөн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн арванхоёрдугаар сард тус сүлжээнд өдөр тутам дунджаар 1.04 тэрбум хэрэглэгч холбогдсон нь 2014 оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар нэмэгджээ. Компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 12 сарын хугацаанд бараг 25 хувиар өсч, 94.45 ам.долларт хүрсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)