Суурин утасны сүлжээнд бүсчлэл харгалзахгүй 20 төгрөгөөр ярина

2012 оны эхний улиралд багтаан “Монголын цахилгаан холбоо” компани орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг илүү хялбар, энгийн болгож өөрчилж дуусгахаар төлөвлөжээ.
2012 оны эхний улиралд багтаан “Монголын цахилгаан холбоо” компани орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг илүү хялбар, энгийн болгож өөрчилж дуусгахаар төлөвлөжээ. Уг ажил Дархан-Уул, Орхон аймгаас эхэлж байгаа бөгөөд хот хооронд болон бусад сүлжээнээс дуудлага хийхэд олон оронтой тоо цуглуулж, орон нутгийн код хайх шаардлагагүй хялбархан болж байна . Хэрэглэгчдийн үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй бөгөөд зөвхөн өмнөх угтвар дугаар хялбарчлагдсан гэнэ.
Жишээ нь, Дархан-Уул аймгийн  дугаарт залгахдаа  01-372-2хххх байсан бол одоо  7037-хххх болж өөрчлөгдөж байгаа аж. Харин Дархан хотын 2-р хорооны хэрэглэгчийн дугаар 7037-2ххх, Шарын голын хэрэглэгчийн дугаар “7037-7200”-аас “7037-7500”-ын хооронд тус тус шилжиж байгаа гэнэ. Орхон аймгийн хувьд 01-352-2хххх гэж залгагддаг байсан бол 7035-хххх болон өөрчлөгджээ.  Дугаарлалт ингэж өөрчлөгдсөнөөр хот хооронд ярих тариф тэнцвэржиж хэрэглэгчид бүсчлэл харгалзахгүй өөрийн суурин утасны сүлжээнд 20 төгрөгөөр ярих боломжтой болж байгаа юм байна.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)