Рауль Кастро Ф.Олландтай өнөөдөр уулзана
- 2016-02-01
- Дэлхий
- 0

Кубын Сайд на-рын зөвлөлийн дар га Рауль Кастро Францад албаны айлч лал хийж байна. Тэр-бээр Францын Ерөн-хийлөгч Франсуа Ол ланд тай өнөөдөр уулзах аж. Тэд 2015 оны тавдугаар сард Гавана хотод уул-заж, АНУ-ыг Кубын эсрэг авсан хоригоо зогсоох Европын орнууд тус улстай дипломат харилцаагаа сэргээхэд Франц туслах зэрэг асуудлаар ярилцсан билээ. Энэхүү уулзалтыг дэлхийн хэвлэлүүд“Түүхэн уулзалт боллоо” хэмээн үнэлж байсан юм. Харин энэ удаагийн уулзалт бол Гаванад өрнөсөн хэлэлцээрийн үргэлжлэл болох аж. Кубын Гадаад хэргийн сайд Рохелио Сьеррагийн мэдэгдсэнээр, хоёр улсын удирдагчдын уулзалтаар улс төр, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ үүд хаалга нээгдэх юм байна. Мөн Куба улс Францыг чухал хамтрагч гэж үздэгээ мэдэгдсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)