Б.Обама Балтимор дахь исламын шашны сүмд зочилно

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 3-нд Балтимор хотын ойролцоох исламын шашны сүмд зочлохоор болжээ. Б.Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш исламын шашны сүмд анх удаа зочилж буй нь энэ юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Ерөнхийлөгч Балтимор дахь Исламын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж, шашны асуудлаар ярилцана” гэжээ. Барак Обама “Мусульманчуудыг шүтлэгээр ялгавардах нь зохисгүй бөгөөд манай улсын бодлогод нийцэхгүй үйлдэл. Тэдний үр хүүхдийг гадуурхаж, сүм, мөргөлийн газрыг нь хааснаар бид аюулгүй байдлаа хангаж байна гэж ойлгож болохгүй” хэмээн өнгөрсөн сард мэдэгдэл хийж байжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)