Колумбид 20 мянган хүн Зикагийн халдвар авчээ

 

 

       Колумби улсад 20.2 мянган хүн Зика вирусийн халдвар авсан тухай тус улсын эрүүл мэндийн байгууллагынхан тогтоожээ. Үүнээс 2100 гаруй нь жирэм сэн эхчүүд аж. Зика вирус Латин Америкийн21 оронд илэрсэн бай на. Судлаачид Зика вирусийг анх 1947 онд Африк тивийн Уганда улсад нээснээс хойш сармагчинд илэрдэг энэ өвчнийг хүнд аюулгүй хэмээн үздэг байв. АНУ-д энэ өвчний анхны тохиолдлыг энэ сарын 27 өдөр илрүүлснээс хойш тус улсын олон мужид тархсан нь тодорхой болсон билээ. Америк тивээс сэрүүн уур амьсгалтай Канад, Чилид энэ өвчин одоогоор бүртгэгдээгүй. Уг өвчний вирус 2015 Африк, Азийн бүс нутгаас Өмнөд Америкт түгснээс хойш маш хурдтай хүрээгээ тэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр энэ өвчний тархалттай холбоотой зөвлөгөөн зохион байгуулж, дэлхийн хэмжээнд онц байдал зарлах магадлалтай байна. Өмнө нь Африк тивд Эбола вирусийн халдвар түгэхэд тус байгууллагаас онц байдал зарласан юм. Зика вирусээр халдварласан жирэмсэн эхийн ургийн тархи, гавлын ясны хөгжил зогссоноос оюуны хомсдолтой болох эрсдэлтэй аж. Энэ төрлийн вирусийг тээгч шумуулын авгалдай дулаан орноос ирж буй бараа бүтээгдэхүүн, тухайлбал, машины дугуйн дотор тогтсон устай хамт ирж, халдвар түгээх магадлалтайг мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)