Мьянмарт удахгүй цэргийн дэглэмийг иргэний засаглалаар солино

 

        Мьянмарт парламентын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхлүүлж, тус улсад 50 гаруй жил эрх барьсан цэргийн дэглэмийг халахад нэг алхам ойртжээ. Ан Сан Су Чи тэргүүтэй Ардчиллын төлөөх үндэсний лиг намынхан өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуулиар өрсөлдөөний зарчмаар шалгаруулсан хууль тогтоох байгууллагын суудлын 80 хувийг авахаар болсон билээ. Гэсэн ч парламентын нийт суудлын 1/4-ийг цэргийн эрх мэдэлтнүүд шууд авч, гол яамдыг хянахаар хуульчилсан байдаг. Ерөнхийлөгч Тейн Сейн ирэх гуравдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөх ба парламентын гишүү-дийн томоохон ажлын нэг бол шинэ Ерөнхийлөгчийг сонгох аж. Гэвч 15 жил гэрийн хорионд байсан сөрөг хүчний тэргүүн Ан Са Сү Чигийн хүүхдүүд Британийн харьяат тул тэрбээр хуулийн дагуу Төрийн тэргүүний алба хаших боломжгүй юм. Парламентын гишүүд хоёр танхимын хурлын дарга, тэргүүлэгч, тэргүүлэгчийн орлогч зэрэг албан тушаалтнуудыг сонгоно. Ан Сан Су Чи хоёр танхимын тэргүүнд өрсөлдөх намынхаа нэр дэвшигчдийг өнгөрсөн долоо хоногт нэрлэсэн байна. Ардчиллын төлөөх үндэсний лиг намын гишүүдийг засгийн эрх барьж байсан цэргийнхэн дотоодын дайснаа хэмээн үзэж, улс төрийн үйл ажиллагааг нь нухчин дардаг байв. Харин одоо тус намын хэдэн зуун гишүүн тангаргаа өргөж, төрийн хуулийг батла-хаар болсон нь томоохон дэв шил юм. Парламентын сууд лын дөрөвний нэгийг цэр гийнхэн шууд авсан ч Ардчиллын төлөөх лигийн гишүүд олонхийг бүрдүүллээ. Харин Ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг дэвшүүлэх нь тодорхой биш хэвээр ч Ан Сан Су Чи эцсийн мөчид тохиролцоонд хүрч, хамгийн ойрын хүрээллийн хүмүүсээс, тухайлбал, хувийн эмчээ нэр дэвшүүлэх магадлалтайг ажиг-лаг чид өгүүлжээ. Ардчиллын төлөөх лиг намын байгуулсан шинэ Засгийн газар ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор ажиллаж эхэлснээр Мьянмарт иргэний засаглал бүрэн эрхээ эдэлнэ. Мьянмарт 1962 онд цэргийн эргэлт гарч, ардчилсан замаар сонгогдсон парламентыг татан буулгаснаас хойш тус улс ийн иргэний засаглалд шилжих гэж буй юм. Өмнө нь Их Британийн Бирм нэртэй Английн колони байсан энэ орон дэлхийн хоёрдугаар дайны дараа тус бүс нутагт өрнөсөн үндэсний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөний үр дүнд 1948 онд тусгаар тогтножээ. Мьянмарт1962 онд цэргийн дэглэм тогтсоноос хойш2010 онд анх удаа бүх нийтийн сонгууль болсон. Гэвч сөрөг хүчнийхэн сонгуулийн үйл явцад санал будлиулсан хэмээн буруутгасан аж. Харин сөрөг хүчний гол нам болох Ардчиллын төлөөх лиг тус сонгуульд оролцоогүй. Тус нам 1990 онд болсон сонгуульд ялсан ч засгийн эрх авах боломж олгоогүй байна. Цэргийнхэн өмнөх Засгийн газарт Ерөнхий сайд, армид генерал цолтой алба хашиж байсан Тейн Сейн хэмээх өөрийн гар хөл болсон хүнийг 2011 онд Ерөнхийлөгч болгожээ. Мьянмарт 2008 онд баталсан шинэ Үндсэн хуулиар цэргийнхэн төр, засагт удирдан чиглүүлэх үүрэг хүлээх ёстой. Тухайлбал, парламентын сууд лын дөрөвний нэгийг хянаж, Дотоод хэрэг, Батлан хамгаалах, Хилийн асуудал эрхэлсэн яамдыг цэргийнхэн удирдахыг хуульчилсан байдаг. Нийт 50 сая хүн амтай энэ орны зарим нутагт үндэсний цөөнх өрх тусгаарлахын төлөө зэвсэгт тэмцэл хийсэн хэвээр байна. Тухайлбал нутгийн нь хойт хэсэгт оршин суудаг хятад гаралтай иргэдийн хө дөл-гөөнийг Мьянмарын цэр гийн-хэн нисэх онгоцоор бөмбөгдөж, санаандгүй байдлаар хилийн цаана орших Хятадын тосгоныг онож байсан юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)