Туркийн агаарын хилд халдаагүй гэв
- 2016-02-02
- Дэлхий
- 0

Туркийн талын олон удаагийн сануулгыг үл хайхран Оросын байлдааны нисэх онгоц өнгөрсөн сарын 29-нд Туркийн агаарын хилд халдсан байна хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр НАТО-гийн агаарын хилийг хүндэтгэх тэвчээртэй байж, байдлыг улам даамжрахаас сэргийлэхийг Оросын талд уриалжээ. Холбоотон орон Туркийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэж НАТО-гийн мэдэгдэлд тэмдэглэсэн байдаг аж. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков“Сирид нислэгийн үүрэг гүйцэтгэж буй Оросын онгоц Туркийн хилд халдаагүй, тэдний мэдэгдэл гэрч баримтгүй” хэмээн няцаасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)