Иран ОХУ-тай хамтарч цөмийн реактор барина
- 2016-02-02
- Дэлхий
- 0

Ираны Засгийн газар Бу-шер хотноо байгуулах цө-мийн реакторын барилгын ажлаа ирэх сард эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар Ираны Атомын эрчим хүчний байгууллагаас мэдээлсэн аж. Уг реакторын барилгын ажлыг Иран улс ОХУ-тай хамтран барих гэрээнд гарын үсэг зуржээ. Бушер хотод ОХУ-ын барьсан атомын цахилгаан станц 2011 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ирэх жилээс бүрэн хүчин чадлаар ажиллаж эх лэх юм байна. ОХУ-ын шинжээчид “Бушер-2” төслийг 2014 оны есдүгээр сард Тегеранд танилцуулсан юм. Цөмийн хоёр реактор барих тухай хэд хэдэн гэрээг Иран өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-тай байгуулж, нэмж барих зургаан реакторын ту хай асуудлыг хэлэлцсэн байна.

Сэтгэгдэл (0)