Хятадын иргэд цасанд боогджээ
- 2016-02-03
- Дэлхий
- 0

Хятадын зарим мужид их хэмжээний цас орсноос төрөлх нутагтаа цагаан сараа тэмдэглэхээр замд гарсан иргэд саатжээ. Тухайлбал, Гуандун мужийн Гуанжоу хот дахь төмөр замын төв буудлаас зорчих олон галт тэрэг саатсанаас тус дүүрэгт 100 гаруй мянган хүн бөөгнөсөн байна. Ийм онцгой нөхцөл байдал үүссэнээс мужийн эрх баригчид зорчигчдыг галт тэрэг хөдлөхөөс гурван цагаас өмнө ирэхгүй байхыг уриалсан аж. Хятадад цагаан сарын баяр эхлэхээс хоёр долоо хоногийн өмнөөс хэдэн зуун сая хүн орон нутгаа зорьж хөл хөдөлгөөн огцом нэмэгддэг. Энэ хугацаанд тус улсын тээврийн сүлжээгээр өдөр тутам 70 хүн зорчиж буйг Хятадын эрх баригчид мэдээлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)