Гондураст онц байдал зарлав
- 2016-02-03
- Дэлхий
- 0

Гондураст Зика вирусын халдвар нэмэгдсэнээс тус улсын эрх баригчид онц байдал зарлажээ. Төв Америкийн бүс нутагт орших тус улсад өнгөрсөн арванхоёрдугаар сард анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 3700 гаруй хүн Зика вирус туссаныг тогтоосон аж. Мөн халдвар авсан хүний тоо сүүлийн долоо хоногт гурав дахин нэмэгдсэн нь түгшүүр зарлахад хүргэсэн байна. Зика вирусийн халдварласны дараа ханиад, томуутай төстэй шинж тэмдэг илэрч, олонхид нь ямар нэгэн зовиур илэрдэггүй. Зика вирусийн эсрэг вакцин, эм байхгүй. Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус өмнө нь Ази, Номхон далайн орнуудад илэрч байсан ч ийм өргөн хүрээнд олон хүнд халдварлаж байгаагүй. Зика вирусийн халдвар Бразилд анх өнгөрсөн онд илэрснээс хойш Америкийн тивийн нийт 21 оронд тархжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусийн халдвартай холбоотойгоор олон улсад онц байдал зарласан билээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)