Зика вирус бэлгийн замаар халдварладаг
- 2016-02-04
- Дэлхий
- 0
АНУ-ын Техас мужид Зика вирус хүнээс хүнд халдсан анхны тохиолдол батлагдсаныг мэдээлжээ. Даллас дүүрэг дэх эмнэлгийн албан тушаалтнуудын мэдээлснээр тус вирусийн халдвар тархсан орноос ирсэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон эмэгтэй халдвар авсан аж. Өмнө нь Техас мужид Зика вирусээр халдварласан долоон өвчтөнг илрүүлсэн ч хүнээс хүнд халдсан тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусийн тархалтын тухай шуурхай хуралдаан зохион байгуулж, Зикаг олон улсын хэмжээний аюул хэмээн дүгнэн, онц байдал зарласан билээ.
Д.Болд
Сэтгэгдэл (0)