Японы эдийн засаг дахин суларчээ

 

        Японы ДНБ өнгөрсөн оны дөрөв-дүгээр улиралд 0.4 хувиар буурчээ. Харин шинжээчид тус улсын ДНБ-ий хэмжээ өнгөрсөн улиралд 0.3 хувиар буурна хэмээн таамаглаж байсан юм. Японы дотоодын зах зээлд эрэлт буурч, орон сууцны салбарт хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Дээрх үзүүлэлтийг жилийн дүнгээр тооцоход 1.4 хувийн уналт гарсан нь мэргэжилтнүүдийн зүгээс тооцоолсон 1.2 хувиас давжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны арванхоёрдугаар сард сонгуульд ялсныхаа дараа эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ. Мэргэжилтнүүдийн хүрээнд “Абэномикс” буюу түүний нэрээр овоглосон уг төлөвлөгөөнд Японы эдийн засагт сүүлийн хорь гаруй жилийн турш нүүр лэсэн дефляцтай тэмцэж, дотооддоо эрэлт, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго дэвшүүлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • IZIrQTxOWez (46.161.9.32)

    2016-05-29

    59jZ17 sqyedjtihydo, [url=http://aggwpwinlgym.com/]aggwpwinlgym[/url], [link=http://tvrpfuthtuza.com/]tvrpfuthtuza[/link], http://oxsxjsbbzrde.com/