М.Саакашвили ОУВС-тай хамтран ажиллахаа зогсоохыг уриалжээ
- 2016-02-17
- Дэлхий
- 0

Украины Одесса мужийн захирагч М.Саакашвили Украиныг ОУВС-тай хамтын ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. “Бидний хувьд ОУВС энд бүр ажиллахгүй байвал хамгийн сайн юм. Бид Гүржээс ОУВС-ыг жилийн хугацаанд гаргасан. Тэднээс салсан нь бурхны аврал” хэмээн“Эра” радио станцын эфирт ярилцлага өгөхдөө өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр сангийн эрх мэдэлтнүүд тухайн орны эрх баригчдын үйлдлийг алхам тутамд хянаж, сөрөг нөлөө үзүүлдэг аж. “ОУВС бол мэс заслын эмч гэсэн үг. Гэтэл гартаа боолт хийлгэх гэсэн хүнд нөгөө эмч нь“Юун боолт, тийм илүү ажил хийгээд яах юм. Наад гарыг чинь тайрах хэрэгтэй. Эрсдэл гаргаад хэрэггүй” гэж хэлдэг” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. ОУВС-ын тэргүүн Кристин Лаггард энэ сарын 10-ны өдөр Украины тал авлигатай тэмцэх талаар дорвитой амжилт гаргаагүй тохиолдолд тус улсад санхүүгийн тусламж олгох хөтөлбөрийг зогсоож болзошгүйг сануулжээ. Мөн Украин Сангийн сайд АНУ-ын иргэн Н.Яресько ОУВС тус улсад зээл олгох талаар хойрго хандаж буйг өгүүлжээ. Өмнө нь Украины Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Литвийн иргэн Айварас Абромавичус албан тушаалаасаа сайн дураараа огцорч, тус улсад авлига газар авснаас шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарсныг мэдэгдсэн байна. ОУВС-гаас Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн нийт хэмжээ17.5 тэрбум ам.доллар ба тус улс2015 онд6.7 тэрбумыг нь авсан аж. Шинэ оны өмнө Украины тал дахин хоёр удаагийн шилжүүлгээр тус бүр1.7 тэрбумыг авах ёстой байсан ч сангийн удирдлагууд тус зээлийг олгохоо хойшлуулсан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (4)
CwtLgwCwSjFGKre (46.161.9.32)
fDg5Rx dsaqtkyifqzq, [url=http://dgbgbtimkssj.com/]dgbgbtimkssj[/url], [link=http://eywuburojuee.com/]eywuburojuee[/link], http://acmiccysbpgp.com/
зоÑин (103.57.95.174)
Том Ð°Ñ Ñн гаÑÑн алÑÑÑÑ, ÑоглоомÑн албан ÑÑÑаалÑан. ÐÒ¯ÑжÑÑÑ ÑоглоÑÐ¸Ñ Ð¾Ð¾Ð´ зÑгаÑааж гаÑÑан Ó©Ð½Ó©Ó©Ð´Ó©Ñ Ñ Ð°Ð° л бÑдлиан, ÑÑнд Саак Ñааж Ñвна. ÐÐ½Ñ Ñ Ò¯Ð½ УкÑайнд Ñайн зүйл Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹.
zochin (202.9.41.27)
Gurjiin yrunkhiilugch ukrainii mujiin zahiragch boloo yu da bichej bgaa yum sain harj shalgaj baimaar yumda
zochin (202.9.41.27)
bichij bgaa yuma unshdaguin baihdaa ene Sakashvli chini ÐÒ¯Ñжийн ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñ Ð±Ð°Ð¹Ñан л ÑÐ°Ð½Ð°Ð³Ð´Ð°Ñ Ñн аÑай л биÑÐ¸Ñ Ñм