Саудын Араб, ОХУ-тай газрын тосны үнийн талаар хэлэлцэв

 

        ОХУ, Саудын Арабын Эрчим хүчний сайд нар Катарын Доха хотноо албан бус хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрт Венесуэлийн төлөөлөгч оролцож, газрын тосны зах зээлийн төлөв байдлын талаар санал солилцсон байна. Венесуэлийн төлөөлөгч энэ сарын эхээр газрын тос олборлогч нөлөө бүхий орнуудад айлчилж, зах зээл дэх нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэг дүүлэхгүй байхыг уриалсан аж. Газрын тосны үнэ өнгөрсөн баасан гаригт 9-12 хувиар буурсан нь АНУ-д олборлогч компаниуд ашиглаж буй өрмийн төхөөрөмжийнхөө тоог бууруулж, зах зээлд тоглогчид тус түүхий эдийн олборлолт буурч болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэнтэй холбоотой байв. Гэвч энэ долоо хоногт Ираны эрх баригчид газрын тосны олборлолт, нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлж болзошгүй тухай мэдээлэл түгснээс нөхцөл байдал өөрчлөгджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • AYrkzfaKyI (46.161.9.32)

    2016-06-02

    vaNU7A elutskkgnaxc, [url=http://kesclruwkxzc.com/]kesclruwkxzc[/url], [link=http://ceovkoejjivp.com/]ceovkoejjivp[/link], http://auqdugcqxddo.com/