Пак Гын Хе: Умардын үйлдэл сүйрэлд хүргэнэ

 

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсын парламентад үг хэлэхдээ Умардын тал цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй зөрүүдэлсэн хэвээр байвал тус дэглэм нуран унана гэдгийг мэдэгджээ. Мөн Пак Гын Хе Умардын тал пуужин хөөргөсөн нь тус улсын эрх баригчид энхтайвныг хүсэхгүй байна гэдгийг харуулсныг хэлснээс гадна умард хөрш нь цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужин бүтээх чадвартайг үгүйсгээгүй аж. Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн сарын эхээр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа мэдэгдсэн билээ. Энэ үйлдэл нь АНУ болон Өмнөд Солонгостой сөргөлдөх байдлыг улам нэмэгдүүлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)