Б.Обама Д.Трампыг Ерөнхийлөгч болохгүйд итгэж байна гэв

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампыг тус улсын дараагийн Төрийн тэргүүн болохгүй гэдэгт итгэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийлжээ. Мөн тэрбээр Америкийн ард түмэнд итгэдэг ба тус улсын ард түмэн Ерөнхийлөгч чухал албан тушаалтан болохыг ойлгодог хэмээн өгүүлсэн байна. “Энэ бол ток шоу юмуу реалити шоуны хөтлөгчийн хийх ажил биш. Маркетинг ч биш. Харин хүнд ажил” хэмээн Б.Обама өөрийн байр суурийг тайлбарласан аж. Харин тэрбумтан Ерөнхийлөгчийн мэдэгдлийн хариуд “Тэрбээр Ерөнхийлөгчийн ажлаа хөгийн хийсэн. Та нар төсвөө хар. Манай зардал ямар байгааг хар. Бид“Исламын улс” бүлэглэлийг ялж чадахгүй байна. Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр бол аймшигтай. Манай хил швейцарь бяслаг шиг цоорхой. Бид энэ бүхнийг зогсооно” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)