АНУ Ираны эсрэг кибер халдлага бэлтгэж байжээ
- 2016-02-18
- Дэлхий
- 0

АНУ-ын эрх баригчид Ираны эсрэг өргөн цар хүрээтэй халдлага бэлтгэж байсныг “Нью-Йорк таймс” сонин өгүүлжээ. АНУ-ын тал Ирантай цөмийн хөтөлбөрийн талаар хийж байсан хэлэлцээр амжилт олохгүй бол “Нитро Зевс” нэртэй тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байсан аж. Б.Обамаг Ерөнхийлөгчийн албыг анх хүлээн аваад удаагүй байхад боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах, ха-рил цаа холбоо, цахилгаан хангамжийн системийн ажлыг тасалдуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү халдлагыг үйл дэ хийн тулд АНУ-ын хэдэн мянган цэргийн алба хаагч, тагнуулын ажилтанг оролцуулахаар төлөвлөсөн аж. Үүнээс гадна цар хүрээний хувьд арай хязгаарлагдмал кибер халдлага үйлдэхээр төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу Ираны Фордо дахь уран боловсруулах үйлдвэрийн цахим сүлжээнд халдах учир тай байжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агент лагаас өнгөрсөн са рын 16-ны өдөр Ираны цөмийн хөтөлбөрийн тухай тайлангаа нийтэлж, тус улсын удирдлага олон улсын зуучлалтайгаар байгуулсан гэрээг биелүүлэхэд бэлэн гэдгийг баталсан билээ. Үүний дараа АНУ болон Европын холбооны эрх баригчид Ира ны эсрэг тавьсан хориг арга хэмжээний олонхийг цуцал сан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)