А.Меркель ОХУ-ын эсрэг хоригийг цуцлах хүсэлтэй гэв
- 2016-02-18
- Дэлхий
- 0

Германы канцлер Ангела Меркель Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг аль болохоор хурдан цуцлахыг хүсч байгаагаа тус улсын Бундестаг буюу хууль тогтоох байгууллага дахь Христийн Ардчилсан холбоо ны гишүүдтэй хаалт тай уулзалт хийх-дээ мэдэгд жээ. Гэхдээ одоогоор канц лер хоригийг цуцлахын тулд Оросын талаас Минскийн гэрээг биелүүлж буй тухай хангалттай үндэслэл шаардлагатай ч уг ба римт бич гийн заалтууд хэрэгжихгүй байгааг өгүүл-сэн хэмээн уулзалтад оролцсон депутат “Reuters” агентлагийн сэтгүүлчид ярьсан байна. Оросын Зас гийн газрын тэргүүн Дмитрий Медведев энэ сарын 14-нд Европын хол боонд хандан хоёр талаасаа хориг арга хэм-жээгээ цуцлахыг уриалсан ч Оросын тал эхэлж хориг тавиагүй тул түрүүлж цуцлахгүй гэдгийг хэлсэн аж. Украинд төрийн эргэлт гарч, ОХУ Крымыг өөртөө нэгтгэсний дараа Европын холбоо 2014 онд Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, шат дараалан нэмэлт хориг баталсан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)