Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтивийн “Иргүн танаа” ном хэвлэгдэн гарлаа

 

        Хэлсэн үгэндээ эзэн нь оршиж байдаг хэмээн нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо хэлсэн байдаг билээ. Тэгвэл эрхэм уншигч таны оюуны мэлмийд Завхан аймгийн засаг дарга Ж.Жамъянтивийн хэлсэн үгийн эмхэтгэл “Иргүн танаа” ном хэвлэгдэн хүрч байна. Энэхүү ном нь төрийн ёслол хүндэтгэл, шашин, соёл, эрдэнэт мал сүргийн баяр, нийгэм олон нийтийн ажил, улс төрийн хурал зөвлөгөөн, сум байгууллагуудын ой, номонд өргөсөн мялаалга, өргөмжлөл, мэндчилгээн дээр хэлсэн үг бүхнийг шигтгээлэн оруулж өгснөөрөө онцлогтой болжээ. Тэрээр энэхүү номондоо Монгол төрийн дунд, доод шатанд нам, төрийн удирдах албан тушаал хашиж, ажлын туршлага сууж, ажлын байран дээрээ суралцах үйлээ үргэлжлүүлж, ган хат сууж яваа хойч ирээдүйд сайн “ИРГҮН” болох зөв зам мөр, зөв заяа төөрөгтэй залуу ажилтнуудад олны өмнө үг хэлж, өөрийгөө болоод үйлс зорилгоо таниулж, сайн үгийн буян хураах, санаа сэдэл авахад нь дуслын төдий ч болов нэмэр дэм болж чадваас зорилго маань биелэх болно.” хэмээн дурьдсан байна. Хэлсэн үг бодсон бодлын тайлал байдаг гэдэг. Тиймээс Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн дотоод бодрол сэтгэхүйн ертөнцийг энэхүү номноос тольдож болох мэт. Мөн түүний Засаг даргаар ажиллах хугацаандаа орон нутагтаа бүтээн байгуулсан болоод санаачилан эхэлүүлсэн ажлуудын талаар эрхэм уншигч та багагүй ойлголтыг авах буй за.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ganaa (122.201.24.128)

    2016-02-20

    Saihan nom boljee.bayar hurgie tand...

  • Ganaa (122.201.24.128)

    2016-02-20

    Saihan nom boljee.bayar hurgie tand...