Газрын тосны үнэ 35 ам.доллар давлаа
- 2016-02-19
- Дэлхий
- 0

Дэлхийн зах зээлд ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны үнэ 35 ам.доллар давжээ. Ираны газрын тосны сайд тус улс зах зээл дэх хямралыг шийдвэрлэхэд тус хүргэх аливаа санаачлагыг дэмжихээ илэрхийлсний дараа уг түүхий эдийн үнэ нэмэгдэж эхэлсэн байна. Ираны сайд Саудын Араб, Катар, Венесуэлийн сайд нартай газрын тосны үнийн тухай хэлэлцэх үеэрээ энэ тухай хэлсэн аж. ОХУ, Саудын Араб, Катар, Венесуэлийн сайд нар энэ сарын 16-ны өдөр Доха хотноо уулзаж, газрын тос олборлогч бусад орон дэмжсэн тохиолдолд нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн тохиролцоонд хүрсэн юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)