Б.Обама ойрын үед Кубад айлчилна

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ойрын өдрүүдэд Кубад айлчлах гэж буйг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Ерөнхийлөгчид ойр эх сурвалжийн өгүүлснээр Б.Обама ойрын хэдэн долоо хоногт Латин Америкийн орнуудад хийх айлчлалынхаа хүрээнд Кубад очихоор төлөвлөсөн байна. Б.Обама Куба улстай харилцаагаа сэргээхээр шийдвэрлэснээ анх 2014 оны арванхоёрдугаар сарын 17-нд зарласан билээ. Хоёр орон өнгөрсөн оны зургадугаар сард Вашингтон, Гавана хотноо тус тусын ЭСЯ-ын нээж, худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх арга замыг хэлэлцэж эхэлсний үр дүнд арванхоёрдугаар сард шуудангийн харилцаа 1963 оноос хойш анх удаа бий болжээ. Кубад 1959 онд болсон хувьсгалын дараа АНУ-ын эрх баригчид худалдааны хориг тавьж, 1961 онд дипломат харилцаагаа тасалсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)