Венесуэлд бензиний үнийг 60 дахин өсгөнө

 

        Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бензиний үнийг нэр төрлөөс нь хамаарч 14-60 дахин өсгөж, тус улсын мөнгөн тэмдэгт боливарын ханшийг бууруулахаар болсноо зарлажээ. Венесуэлд өмнө нь нэг литр95 маркийн бензиний үнэ 0.097 боливар байсан нь албан ханшаар тооцоход 0.015 ам.доллар буюу дэлхийд хамгийн хямд үнэтэй байсан юм. Үнийг 60 дахин нэмэгдүүлсэн ч нэг литр бензиний үнэ харьцангуй хямд хэвээр үлдэх юм. “Манайд бензин хамгийн хямд ба энэ нь нөхцөл байдлыг тогтворжуулахад шаардлагатай арга хэмжээ юм” хэмээн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ тухай өгүүлсэн байна. Венесуэлийн Засгийн газар бензиний үнийн татаасанд жилдээ 12.5 тэрбум ам.доллар зарцуулдаг. Өмнө нь нэг ам.доллар албан ёсны ханшаар Венесуэлийн 6.5 боливартай тэнцдэг байсан бол10 болгон өөрчилсөн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)