Боливийн иргэд Эво Моралесыг дэмжсэнгүй

 

        Боливид болсон бүх нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд тус улсын иргэдийн олонх Ерөнхийлөгч Эво Моралесыг дөрөв дэх удаагаа сонгогдохыг дэмжсэнгүй. Уг санал хураалтаар Эво Моралест дахин нэрээ дэвшүүлэх боломж олгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг санал асуулгад оролцсон иргэдийн 63 хувь эсэргүүцэж, 36.8 хувь нь дэмжсэн аж. Иргэд уг өөрчлөлтийг дэмжсэн бол Эво Моралес 2019 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой болох байв. Боливийн Үндсэн хуулийн шүүхээс 2013 онд Эво Моралест Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа оролцох эрх олгосноор тэрбээр 2014 онд болсон сонгуулиар дахин Төрийн тэргүүний албан тушаал хаших эрхтэй болсон юм. Өмнө нь Эво Моралес Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахиа сонгогдохын тулд мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах аргыг хэрэглэж, 2009 оны сонгуульд оролцох боломжтой болсон билээ. Үндсэн хуульд оруулсан уг өөрчлөлтийн улмаас Конгрессын гишүүд болон Ерөнхийлөгчийн хооронд хурц сөргөлдөөн үүсчээ. Тухайн үед сөрөг хүчний гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, хууль тогтоох байгууллага дахь нутгийн индиан овгийнхны төлөөл-лийг нэмэгдүүлэх тухай өөрчлөлтийг батлахаас татгалзсан байна. Харин Эво Моралес өлсгөлөн зарлаж, сөрөг хүчнийхэн зургаан хоногийн дараа буулт хийснээр энэ маргаан зогсчээ. Эво Моралес 2006 оны нэгдүгээр сараас хойш Боливийн Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй юм. Тэрбээр төрийн дээд эрх барих хугацаандаа аж үйлдвэрийн хэд хэдэн салбарыг төрийн мэдэлд авсан байна. Тухайлбал, 2008 онд Боливийн Засгийн газар тус улсын шатдаг хий тээвэрлэдэг томоохон компани, газрын тосны салбарын гурав, харилцаа холбооны нэг аж ахуйн нэгжийг төрийн мэдэлд авчээ. Эво Моралес стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн салбарыг төрийн мэдэлд авах нь байгалийн баялгийн олборлосноор олох орлогыг иргэдэд шударга хуваарилахад тустай хэмээн тайлбарладаг.

 

Д.Болд

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.24)

    2017-03-09

    wh0cd611260 Cheap Viagra

  • (46.161.9.24)

    2017-01-27

    wh0cd611260 Generic Benicar aciclovir 200 mg Levaquin website here metformin Buy Sildalis