Муурны өдөр
- 2016-02-24
- Дэлхий
- 0

Та мууранд хайртай юу? Тийм бол танд сонирхолтой байх нэгэн ёслол саяхан Японд болжээ. Энэ өдрөөр хүмүүс мууртайгаа хамт зураг авахуулан цахим ертөнцөд тавьж, муурын хэлбэртэй амттан хийж, муур шиг өнгөтэй хувцас өмсдөг аж. Энэ баярыг япончууд 30 жилийн өмнөөс хоёрдугаар сарын 22-нд тэмдэглэж эхэлжээ. Баярын цар хүрээ нэмэгдэхийн хэрээр худалдаа эрхлэгчид мууртай холбоотой бизнес хийж эхэлсэн байна. Муурны дуудлага худалдаа хүртэл болдог ажээ. Дисней Японы муурны өдөрт зориулан энэ өдрийг “Язгууртан муурнууд” хүүхэлдэйн киноны бяцхан цагаан Мэригийн өдөр болгон зарлажээ. Олон орон муурны өдрийг тэмдэглэдэг ч Япон шиг сүр дуулиантай тэмдэглэх нь ховор гэнэ. Нэко но ни хэмээх энэ баярыг тэмдэглэх өдрийг сонгохдоо тухайн огнооны дуудлагыг харгалзсан байна. Хоёр сарын 22-ныг японоор “нинини” хэмээн дууддаг нь муужгайн эрлэн дуугарах авиатай /няннянян/ ижил сонсогддог байна.
Ц.ГЭРЭЛТУЯА

Сэтгэгдэл (0)