Гурван настай хүүг бүх насаар нь хорих ялаас чөлөөллөө

 

        Египетийн шүүх өнгөрсөн долоо хоногт гурван настай хүүд бүх насаар нь хорих ял оноосон шийдвэрээ эргэж харж,  баривчлахааргүй болсон байна.

 

        Ахмед Мансур Корани Шарарад бүх насаар нь хорих ял оноосон үндэслэл өөрөө маш хачирхалтай, хууль шүүхийн байгууллагад  олон түмнийг эргэлзэхэд хүргэсэн юм.

 

         Хүү ой зургаан сартай байхдаа хэрэгт “орооцолджээ” .  Энэ явдал 2014 оны нэгдүгээр сард болсон  аж. Хэсэг хүмүүс улс төрийн жагсаал цуглаан хийж, хүний хувийн эзэмшилд халдсан юм байна. Уг эсэргүүцлийн  хөдөлгөөний үеэр гурван хүн амиа алдсан бөгөөд тэдний үхэлд жагсаалд оролцсон 115 хүнийг бүгдийг буруутгасан байна. Тэр дунд Ахмедын эцэг байсан бөгөөд хүүхдээ тэврээд явж байсан аж. Нэгэнт жагсаалд оролцсон бүх хүнийг буруутгасан учир эцэг хүү хоёр ч гурван хүний амь насанд халдсан хэрэгт бурууджээ. Цагдаагийнхан эцгийг нь баривчлах гэж өнгөрсөн хоёр жил эрэн сурвалжилж, Ахмедын аав гэрээсээ оргон зугтааж явсаар 18 сарыг өнгөрүүлсний эцэст шүүхийн өмнө зогсчээ.

 

 

Мэдээж энэ хэрэг явдал хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж, олон түмний эгдүүцэл дургүйцлийг төрүүлж, ихээхэн маргаан шүүмжлэл дагуулсан тул Хууль зүйн сайдын хэргийг тусгайлан авч үзэж, эндүүрэл гарчээ гээд, эцэг хүү хоёрыг баривчлахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Цагдаагийнхан жагсаалд оролцоод зугтсан Ахмед нэртэй 16 настай хүүтэй андуурч, гурван настай Ахмедыг баривчлах гэж оролдсон байна гэжээ.  

Харин энэ мэдэгдэлд олон нийт итгэхгүй байгаа бөгөөд андуурсан байлаа гэхэд харваас гурван настай хүүхдийг баривчлах гэж дайрдаг нь ямар учиртай юм хэмээн асууж байна.

Египетэд өрнөсөн хувьсгалын дараа тус улсын иргэний болон цэргийн шүүх хүмүүсийг олноор нь хомроглон ялладаг явдал олон улсын зүгээас ихээхэн шүүмжлэл хүлээж байгаа. 2014 онд гэхэд мөн л жагсаал цуглаанд оролцсон гэх хоёр тусдаа хэргээр 1000 гаруй хүнд цаазын ял оноосон юм.

Эх сурвалж: CNN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)