Онгоцны тээшинд зай хураагуур тээвэрлэхийг хориглов

 

        Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас (ICAO) зорчигч тээврийн онгоцны тээшинд литий-ионы зай хураагуур тээвэрлэхийг хориглосон тухай“Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Зургийн аппарат, гар утас, зөөврийн компьютерт өргөн ашигладаг энэ төрлийн зай хураагуур нь галын аюултай гэдэг үндэслэлээр онгоцны тээшинд тээвэрлэхийг хориглосон бай на. Өмнө нь цаганд ашигладаг дахин цэнэглэх боломжгүй литиметал зай хураагуурыг тээшинд хийхийг хориглосон билээ. Шинэ хориг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, энэ төрлийн ачааг аюулгүй тээвэрлэх тусгай сав, баглаа бий болгох хүртэл мөрдөх юм. Хоригийг ICAO-гийн гишүүн 191 оронд мөрдөнө.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)