Д.Трампын үнэмлэхүй ялалт үргэлжилсээр
- 2016-02-25
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп Невада мужид үнэмлэхүй ялалт байгууллаа. Өмнө нь Нью Хэмпшир, Өмнөд Каролина мужид ялалт байгуулсан тэрбээр ийнхүү гурав дараалан сунгаанд тэргүүлж, өөрийн байр суурийг бататгав. Түүний араас сенатор Марко Рубио, Тед Круз нар хоёрдугаар байрын төлөө өрсөлдөж байна. Трамп илтгэлдээ “Бид улсаа байлдан дагууллаа, удахгүй манай орон ялах цаг ирнэ” гэж хэлсэн нь сонгогчдын сэтгэлд хамгийн ихээр хүрчээ.
Ц.Гэрэлтуяа

Сэтгэгдэл (0)