Ван И: Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй зорчих боломжтой

 

        Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Хятадын тэнгист зорчих эрх чөлөөнд ямар нэг аюул учраагүй ба тус бүс нутгийг цэрэггүй бүс болгохын тулд бүх талын оролцоо шаардлагатай гэд гийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд эрт цагаас хойш Хятадын газар нутаг байсан тул Хятад улс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхтэй” гэсэн байна. АНУ-ын эрх баригчид газар нутгийн маргаантай тус бүс нутгийн орнуудын аль нэгийн талд орохгүй гэдгийг амласан ч өнгөрсөн онд арлын ойролцоо нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцоо удаа дараалан илгээж, хоёр орны харилцаанд хурцадмал байдал бий болгосон аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэ үйлдлээ“Далайд чөлөөтэй зорчих эрх” хэмээн тайлбарлажээ. Үүний хариуд Хятадын сайд Ван И“Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй зорчих талаар ямар нэг бэрхшээл байгаагүй” хэмээн онцолсон байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)