Канадын Ерөнхий сайд ижил хүйстнүүдийн жагсаалд оролцоно
- 2016-02-25
- Дэлхий
- 0

Канадын Ерөнхий сайд Жастин Тюдо Торонто хотноо болох ижил хүйст нүүдийн жагсаалд оролцоно гэдгийг зо хион байгуулагчид нь мэдэгджээ. Э.Тюдо ирэх долдугаар сард болох жагсаалд очсоноор ийм арга хэмжээнд оролцсон Канадын анхны Ерөнхий сайд болох юм. “Би энэ арга хэмжээнд Ерөнхий сайдын хувьд очихыг тэсч ядан хүлээж байна” хэмээн тэрбээр твиттер дэх албан ёсны хуудастаа энэ тухай жиргэжээ. Уг арга хэмжээнд Ж.Тюдогоос гадна Канадын Сангийн сайд Билл Морно, Онтарио мужийн Ерөнхий сайд Кэтлин Уинн, Торонто хотын захирагч Жон Тори нар оролцох гэнэ. Канадын эрх баригчид 2005 онд анх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрсөн байна. Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр тус улсын парламентын гишүүдийн хооронд ширүүн маргаан дэгдэж, иргэдийг талцуулсан түүхтэй.
Д.Болд

Сэтгэгдэл (0)