Г.Баярсайхан сайдын шийдвэрийг ОУХБ сайшаалаа
- 2016-02-25
- Үнэн
- 0

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэрийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Тим Дэ Мейэр Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-нд гаргасан тушаалаараа “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсныг ОУХБ-ын 182 дугаар конвенцийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сайн шийдвэр хэмээн онцлоод Г.Баярсайхан сайдад талархал илэрхийллээ. Ялангуяа 18 нас хүрээгүй хүүхдээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглосон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралдсан ОУХБ-ын Экспертүүдийн хорооноос Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах тухай конвенцийн хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт хандаж гаргасан зөвлөмжийн дагуу авсан тодорхой арга хэмжээ хэмээн үнэлж буйгаа дуулгалаа. Мөн ноён Тим Де Мейэр ОУХБ-аас Хятадад болох Их-20-ийн уулзалтын оролцогчдын анхаарлыг дэлхийн эдийн засаг “салхилж” буй өнөөгийн цаг үед ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч, ажилгүйдэл нэмэгдэж буйд хандуулж, энэ асуудлыг хэлэлцүүлэхэд анхаарч ажиллаж буйг танилцуулсан. Түүнчлэн ирэх зургадугаар сард Женевт болох Олон улсын хөдөлмөрийн чуулган, арванхоёрдугаар сард Индонезийн Балид зохион байгуулах Ази, Номхон далайн бүсийн чуулганы талаар мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан түүний өгсөн мэдээлэлд талархаад хийж хэрэгжүүлж буй зарим ажлынхаа талаар товч танилцуулсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, зохих хэлэлцүүлгүүдийг хийж, Засгийн газар, УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар батлуулах зорилготой ажиллаж байгаагаа дуулгалаа. Мөн Монгол Улс 2015 онд нэгдэн орсон ОУХБ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай 88, Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай 181 дүгээр конвенц ирэх сараас хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг хангаж буй болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж буйгаа ярилаа.

Сэтгэгдэл (3)
зоÑин (202.179.11.186)
Ñ ÑÑÑгжвÑл ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ л Ð±Ð°Ð¹Ñ . Ð´Ò¯Ñ ÑÑгÑÑд байж л бай. ÑÐ´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ олон Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹Ð³ лааз Ó©ÑиглүүлÑÑний адил Ó©Ó©ÑÓ©Ó© биÑÒ¯Ò¯ Ó©Ñөөнд Ñ Ð°Ð½Ð° Ó©ÑÐ¸Ð³Ð»Ó©Ñ Ð±Ð°Ð¹Ñ
Irgen (202.179.11.58)
yu ve.TMS-d surdag huuhduudiin 70000 hezee ogoh ve SAIDAA.
zochin (202.179.11.58)
Ð¥ÑÑÑин ТÐС-ийг ÑÐ»Ñ ÑÓ©Ñжүүлж Ð·Ð°Ñ Ð¸ÑлÑÑдÑг Ð½Ñ Ð±Ð°Ð¹ÑÑ Ð¸Ð¹Ð³ÑÑд ÑолÑж ÑÑÑалÑагÑдад Ð½Ñ 70000 ÑөгÑөг Ó©Ð³Ó©Ñ Ð³Ò¯Ð¹ байÑÐ°Ð°Ñ Ñнд ÑÑÑÐ°Ñ Ñ Ò¯Ð½Ð³Ò¯Ð¹ болж мÑÑгÑжлийн боловÑÑол гÑÑÑн ÑÐ½Ñ Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð½ÑÑж ÑÐ½Ð°Ñ Ð½Ñ Ð´ÑÑ. 2015 Ð¾Ð½Ñ 9-Ñ ÑаÑÐ°Ð°Ñ Ñ Ð¾Ð¹Ñ Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´Ð¸Ð¹Ð½ 70000 өгөөгүй ÑÒ¯Ò¯ дÑÑ. 70000 Ñ ÑзÑÑ Ó©Ð³Ó©Ñ Ð²Ñ Ñайдаа. Ðид Ð±Ð°Ñ ÑÑÑ Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ó©Ñ ÑÐ¸Ð½Ñ Ð°Ð¼ÑдÑалаа залгÑÑлдаг байÑан ÑÒ¯Ò¯