Л.Валенса нууц албадтай холбоотой байснаа хүлээв
- 2016-02-25
- Дэлхий
- 0

Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса нууц албадтай холбоотой байж, тэднээс мөнгө авсан баримтад гарын үсэг зурдаг байснаа хүлээжээ. Гэхдээ тэрбээр өөрийн нь танил тагнуулчид мөнгө авах боломж олгох зорилгоор үүнийг хийдэг байснаар уг үйлдлээ тайлбарласан байна. Мөн тусгай албадад ямар нэг мэдээлэл дамжуулдаггүй байснаа өгүүлсэн аж. “Тэд өөрсдөө мөнгийг нь авдаг байсан. Тэгэхдээ янз бүрийн хүмүүс ээлж дараалан, удаан хугацаанд авсан. Би тэдэнтэй холбоотой байхаа болиод удаж байна” гэжээ. Өмнө нь Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэнгээс Ерөнхийлөгч асан Л.Валенса тусгай албадтай холбоотой байсныг нотлох баримт нотолгоог нийтэлсэн билээ. В.Валенсаг 1970-аад оноос хойш тусгай албадтай холбоотой байсан хэмээн сүүлийн 30-аад жилийн турш сэжиглэж, Ерөнхийлөгч асан үүнийг үгүйсгэдэг байж. Харин 2000 онд хуучин албан тушаалтнуудын гэм бурууг тогтоох тусгай шүүхээс түүнийг нууц мэдээлэгч байгаагүй хэмээн тогтоожээ. Үүний дараа Л.Валенса өөрийг нь нууц албадтай холбоотой байсан тухай мэдэгдсэн хүн бүрийн эсрэг зарга үүсгэхээ мэдэгдсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
AX (122.201.21.129)
Tiimee, ted nar, ed nar bugd nuuts albadiin gar hol
MGL (202.9.40.87)
Galzuu hunii odriin temdeglel yum uu MEDEE yum uu. ENe bold gedeg hun ooroo ch unshaad oilgohgui baigaa daa
MGL (202.9.40.87)
ÐалзÑÑ Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ өдÑийн ÑÑмдÑглÑл Ñм ÑÑ ÐÐÐÐÐ Ñм ÑÑ... Ðолд гÑдÑг Ð½Ó©Ñ Ó©Ñ Ó©Ó©ÑÓ©Ó© Ñ ÑнÑаад Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ байгаа даа