Ерөнхийлөгч Р.Эрдоганыг муулсан эхнэрээ шүүхэд матжээ
- 2016-02-25
- Дэлхий
- 0

Туркийн Измир хотын оршин суугч эхнэрээ Р.Эрдоганыг зурагтаар гарах үед нь хараан зүхэж буй бичлэгийг шүүхэд өгч, Ерөнхийлөгчийг гутаан доромжилсных нь төлөө шийтгэл ногдуулахыг шаардсан тухай “Todays Zaman” сонинд мэдээлжээ. Ачааны тэрэгний жолооч Али Д. хажууд нь Ерөнхийлөгчөө доромж үгээр нэрлэдэгт залхсанаа мэдүүлсэн байна. Сонирхолтой нь тэрбээр диктофонд бичиж авсан бичлэгийг эхнэрийнх нь өргөдлийн дагуу гэрлэлтийг нь цуцлах тухай шүүх хурлын үеэр танилцуулсан аж. Р.Эрдоган 2014 онд Ерөнхийлөгчийн сэнтийд заларснаасаа хойш өөрийг нь гутаан доромжилсон гэх үндэслэлээр байнга шүүхэд ханддаг болсон тухай Туркийн сонинд дурджээ. Тэрбээр 2015 оны босгон дээр өөрийн нь нэр төрийг гутаасан гэх 1500 гаруй нэхэмжлэл гаргаснаас гадна дахиад 400-г Хууль зүйн яаманд хэлэлцүүлэхээр хүлээж байжээ. Нэхэмжлэлийн дийлэнхэд нь сэтгүүлчид хариуцагч болсон ч тэдний дунд сэхээтнүүд, дунд сургуулийн сурагчид, идэвхт нүүд төдийгүй, нийгмийн цахим сүлжээнд Р.Эрдоганыг шүүмжилсэн Туркийн гоо бүсгүй асан орсон байна. Туркийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь улс төрийн намаас ангид байх ёстой. Гэвч Шударга ёс, хөгжлийн намаас гаралтай Р.Эрдоган үндсэндээ тус намыг тэргүүлж буй юм. Р.Эрдоганы үйл ажиллагаа нь төрийн бүтцийг өөрчилж, Туркийг Ерөнхийлөгчийн за-саг лал тай болгоход чиглэжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)